Сүүний малчид, фермерүүдээ хүлээн авч уулзлаа

2017-03-27

Бид сүүний үйлдвэрийнхээ бэлтгэн нийлүүлэгчид болох малчид фермерүүдээ 2016 оны 2-р сарын 19-ний өдөр хүлээн авч, өнгөрсөн оны хамтын ажиллагааны үр дүн болон цаашдын хамтын ажиллагаа , төлөвлөгөөнийхөө талаар хэлэлцлээ.

Арга хэмжээний үеэр сүү бэлтгэлийн үед анхаарах чанар стандартын талаар харилцагчдадаа мэдээлэл хүргэж, сүү бэлтгэн нийлүүлэлтийн талаар харилцан санал бодлоо солилцон, оны тэргүүний фермерүүдээ шалгаруулж урамшууллаа.


Манай сүүний үйлдвэр 300 гаруй малчид фермерүүдтэй хамтран ажиллаж Улаанбаатар хот орчимд байрлах 12 сүү цуглуулах цэгээс өдөрт 20-60 тн үнээний цэвэр шингэн сүү цуглуулдаг.
Малчид фермерүүд маань ч бидний хамтын хөдөлмөрийн үр шим болсон #Дээж#Сайн#Маамуу зэрэг сүү сүүн бүтээгдэхүүнүүдэд дуртай байдаг талаараа сэтгэгдлээсээ хуваалцсан юм.