МАЛ.мн

Малчдаас мал болон мах худалдан авах Засгийн газрын шийдвэр гарчээ

Хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн мах бэлтгэхтэй холбогдуулан мал болон махыг малчдаас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах шийдвэр Засгийн газраас гарчээ. Шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг судалж, шийдвэрлүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан байна. Нийслэлийн хүн амын ирэх оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 8,000 тонн мах бэлтгэж,

Махны экспорт өмнөх оныхоос дөрөв дахин их байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-т тогтоолыг өнгөрөгч 2022 оны хаврын чуулганаар баталж байсан. Уг тогтоолын хүрээнд гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүний экспортыг дэмжих, импортын хамаарлыг бууруулахад чиглэсэн ажлууд хийгдэж байгаа. Жил гаруйн хугацаанд үргэлжилж байгаа ч махны экспортын чиглэлд үр дүн гарч эхлээд байна.

Аймаг, орон нутгийг бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, ажиллуулна

Цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувьд их (26% нэн их, 43% их), 26 хувьд нь дунд зэрэг, таван хувьд бага эрсдэлтэй гарсан. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай,